Frequently Asked Question

30. Хуучин, шинэ файлын харилцагчийн С1 дүн зөрсөн 1 данс байна. Tootsoonegt ийн AL-AN баганаас шалга алдаа үүссэнийг яаж засах вэ?
Last Updated 4 years ago

2020 оны 10 сараас хойших хувилбарт ашиглана.

Хариулт: Хуучин файлаас шинэ файл руу хөрвүүлэг /экспорт импорт/ хийх үед tootsoonegt буюу авлага өглөгийн мэдээлэл хөрвөдөггүй байсан. Тэгвэл 2020 оны 10 сараас хойших хувилбарыг хөрвүүлсэн тохиолдолд авлага, өглөгийн мэдээлэл автоматаар хуулагддаг болсон. Хөрвүүлэг хийсний дараагаар шинэ хувилбар дээрх Tootsoonegt-ийн буюу авлага өглөгийн мөр хүрэлцээгүй тохиолдолд уг алдаа заана.

image

Үүнийг засахын тулд:

АЛХАМ-1 Зөрүүг олох

Авлага өглөгийн тайлан руу орно. /Тайлан харах–Туслах-Авлага, өглөгийн тайлан/ Авлага өглөгийн тайлангийн AL-AN багананд “Зөрүү” буюу эхний үлдэгдлийн зөрсөн дүн, харилцагчдын нэрсийн зөрүүг тус тус харуулна. Доорх жишээ дээр эхний үлдэгдэл нь 12,634,900 төгрөгөөр, 25 харилцагчдын нэрс дутуу орж ирснийг харуулж байна. Уг зөрүү нь зөвхөн УТТ данс дээр харагдаж байна.

image

АЛХАМ-2 Мөр нэмэх, харилцагчдын нэрс, дүнг оруулж өгөх

1. Зөрүү үүссэн данс тус бүр дээр мөр нэмж өгнө. Тохиргоо-Мөр нэмэх товч дарж, нэмэх мөрний тоогоо оруулна.
2. Мөр нэмж байгаа тохиолдолд курзор байрлах мөрийн мэдээлэл нь шинээр нэмэгдсэн мөрөнд хуулагддаг тул уг мэдээллийг устгана.
3. Үүний дараа AI-AJ багананд байгаа мэдээллийг хуулж D-F багананд оруулна. Ингэснээр AL-AN багананд үүссэн зөрүү арилж Main шийтний алдаа засагдана. Мөн авлага, өглөгийн мэдээлэл үнэн зөв, бүрэн орно.
image





Please Wait!

Please wait... it will take a second!