Frequently Asked Question

02. Main sheet дээр данс улайсан гэсэн алдааг хэрхэн засах вэ ?
Last Updated 5 years ago

Main sheet ний зөрсөн дүнгийн баганий 2 дугаар мөр дээр данс улайсан гэсэн алдаа гарж ирдэг. Ямар данс улайсан болохыг хаанаас харах вэ гэсэн замыг тухайн мөрний ард заадаг.

image

Ажлын хүснэгтийн дээр нийт хэдэн данс улайлттай байгааг мэдээлдэг бол W багана дээр яг аль данс улайсанг тухайн дансны харалдаа "Улайсан" тэмдэглэгээгээр зааж өгдөг.

image

Тухайн дансны үлдэгдэл дүнгээс илүү дүнтэй зарлага гарах үед дүн хасах утгатай болох буюу данс улайдаг. Жишээ нь 100.000 төгрөгний үлдэгдэлтэй кассын Кт талд 120.000 төгрөгний бичилт хийгдэж зарлага гарсан гэвэл касс -20.000 төгрөг болж кассын данс улайна.

Ажлын хүснэгт дээрээс ямар данс улайснаа мэдсэн бол тэр дансны бичилт эсвэл дүнг Ерөнхий журналын хүснэгт дээр засаж өгөх хэрэгтэй. Жишээн дээр данс нь улайсан ТЭМ дансыг, ЕЖ-ын Кт буюу К баганы 10 дугаар мөр дээрээс шүүлтүүрдээд харах хэрэгтэй.

image

Дансны улайлт ихэвчлэн ЕЖ дээр гүйлгээ орхигдуулж бүртгэх, журнал бичилтын дүнг андуурч шивих, оронгийн нарийвчлал зэргээс болж үүсдэг. Дээрх зурган жишээн дээрх дүнгүүдийг ТЭМ-тай холбоотой анхан шатны баримтуудтайгаа тулган харах хэрэгтэй. Жишээн дээр 2.000 төгрөгний ТЭМ-ийн хасалтыг 20.000 гэж андуурч бүртгэснээ залруулснаар эхний алдаа засагдав.

Данс 0 (тэг) үлдэгдэлтэй буюу үлдэгдэлгүй гэж заасан байхад данс улайх тохиолдол элбэг байдаг. Тэг үлдэгдэлтэйгээр данс улайсан гэдэг нь тухайн данс -0.49 хүртэлх мөнгөний байхгүй үлдэгдэлтэй байнаа л гэсэн үг. ЕЖ болон АжХүс дээр тоон утга бутархайн оронгийн навийвчлалгүйгээр харагддаг тул Тэг тооны оронгийн нарийвчлалыг харах хэрэгтэй. Харахын тулд АжХүс дээрх 0 утгатай тоог COPY аваад энгийн EXCEL file дээр PASTE(values) комманд өгж хуулахад 0 тооны оронгийн нарийвлал харагдана.

image

image

Оронгийн нарийвчлалын энэ бутархай тоогоор ЕЖ-ийн бичилт дээрх дүнгээ засварлаад өгөхөд дансны улайлт засагдана.

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл:


Please Wait!

Please wait... it will take a second!