Frequently Asked Question
Кодны хүсэлт хэрхэн илгээх вэ ?
Та програмын кодны хүсэлт илгээхийн тулд magicgroup.mn сайтын програм хангамж цонхруу орж (Зураг-1) -ын дагуу кодны хүсэлт илгээх товч дээр дарна.
Та (Зураг-2) -ын дагуу “энд дарж” гэсэн товчийг дарж програм суулгах файлаа татаж авна.
АНХААР:
(Зураг-2) -ын дагуу татагдахгүй байвал "СУУЛГАХ ФАЙЛ ТАТАХ" дээрээ хулганын баруун товч дээр дарж Save link as... дараад анхааруулга тэмдэгтэй хэсгийн арын сум дээр дарж Keep сонголтыг сонгосноор файл татагдана.
(Зураг-2) -ын дагуу татаж авсан файлаа нээхэд (Зураг-3) дээрх файлууд гарч ирнэ. Нээгдсэн файлаас Setup.exe – ыг уншуулна.
Setup.exe – ыг уншуулж дууссаны дараа (Зураг-4) дээрх Serial code-ны цонх гарч ирнэ.
(Зураг-5) дээрх Serial code-ны цонхны 1,2,3 гэсэн товчнуудыг дарааллын дагуу дарснаар таны сериал код болон хард кодны мэдээлэл гарч ирнэ. 4 гэсэн товчийг дарж програм ажиллуулах кодны хүсэлтээ цааших зааврын дагуу илгээгээрэй.
Хэрэв та програм хэрэглэгч бол (Зураг-6) дээр бүртгэл шалгах хэсэгт бүртгэлтэй регистрийн дугаараа бичиж бүртгэлээ шалгана.
Хэрэв та шинээр програм хэрэглэгч болж байгаа бол (Зураг-7) дээрх бүртгэл шалгах хэсэгт байгаа мэдээллийг бөглөж бүртгүүлнэ.
Та бүртгэлээ баталгаажуулсаны дараа (Зураг-8) -ын дагуу бусад мэдээллийг бөглөнө. Мөн та код илгээж байгаа шалтгаан хэсгээс сонголтоо хийнэ. Хэрэв таны програмын хугацаа дууссан бол төлбөр болон хугацааны сонголтоо хийж төлбөр төлсөн Ебаримт авах регистрийн дугаараа бичиж цааш нь үргэлжлүүлнэ.
Хэрэв та шинээр програм хэрэглэгч болж байгаа бол (Зураг-9) дээрх програм ашиглах нөхцөлтэй танилцан зөвшөөрч байвал чагт тэмдгийг дарна.
Хэрэв та цогц сургалтад сууж програмын хэрэглэгч болсон бол (Зураг-10)-ын дагуу сургалтад суусан бүртгэлтэй регистрийн дугаараа бичиж програм ашиглах нөхцөлтэй танилцан зөвшөөрч байвал чагт тэмдгийг дарна.
Хэрэв та компьютераа форматлуулсан бол заавал дахин код авч тохиргоо хийх шаардлагатай. Та кодны хүсэлтээ өөрөө илгээж тохиргоо хийсэн бол төлбөргүй ба Teamviewer- ээр холбогдон манайхаар кодны хүсэлт илгээлгэн тохиргоо хийлгэвэл үйлчилгээний төлбөр 22,000 төгрөгийг төлнө. (Зураг-11)
Хэрэв та компьютераа сольсон бол (Зураг-12)-ын дагуу өмнөх компьютерээсээ програмын тохиргоог устгуулах шаардлагатай ба дахин шинэ кодыг 22,000 төгрөгөөр авч үнэгүй тохиргоо хийлгэнэ.
Та програм сунгалтын төлбөрөө дансаар төлөх бол (Зураг-13)-дагуу төлбөр төлөх хэлбэрээ сонгоод гүйлгээний утга дээр нэхэмжлэхийн дугаарыг бичнэ.
Та програм сунгалтын төлбөрөө QPay-р төлөх бол (Зураг-14)-дагуу төлбөр төлөх хэлбэрээ сонгоно. Хэрэв таны гар утсанд QPay аппликэйшн байхгүй бол доорх хэсгээс татаж авч болно.
Та програм сунгалтын төлбөр болон үйлчилгээний төлбөрөө тухайн салбар дээр бэлнээр төлөх бол төлбөр төлөх салбарын сонголтоо хийнэ.
1-4 хүртэл бүх мэдээллийг бөглөж дууссаны дараа та (Зураг-16)-ын дагуу илгээх товчийг дарж кодны хүсэлтээ явуулна. Хэрэв кодны хүсэлт амжилттай илгээгдсэн бол “ Таны мэдээллийг амжилттай хүлээж авлаа” гэсэн бичиг гарч ирнэ. Таны төлбөрийг шалган ажлын 3 цагийн дотор имэйлруу чинь код суулгах зааврын хамт очно. Хэрэв ирэхгүй бол та 70131044, 88113225 дугаарын утсаар холбогдоорой.