Frequently Asked Questions

02. Хөрвүүлэгийг хэрхэн хийх вэ?

Ажил гүйлгээтэй файлын (хуучин файл гэе) мэдээллээ шинэ хувилбар луу (шинэ файл гэе) хөрвүүлэхийн тулд хуучин файлаа шинэ файлынхаа хамт нэг дор нээнэ.

Алхам-1. Хуучин файлыг нээнэ. Мөн шинэ хувилбар файлыг нээнэ.

Алхам-2. Хуучин файлын Мэйн шийтний Удирдах хэсэгийн "Экспорт, импорт" товч, "Hurvuulge hiih" гэсэн туслах цонхны "Энэ файлын мэдээллийг хуулах" - "YES" дарахад hurvuulge2 гэсэн шийт нээгдэнэ.

image

Алхам-3. Шинэ файлын main шийтний- Экспорт, импорт- шинэ файл руу мэдээлэл хуулах дарахад Hurvuulge2 гэсэн шийт нээгдэнэ.

image

Алхам-4. Хуучин файл руу очиж hurvuulge2 шийтэнд байгаа "Экспорт, импорт хийх" товчлуурыг дарахад гарч ирсэн цонхноос 1.1 Бүх мэдээллийг хуулах- Yes дарна.

image

Энэ товчыг дарснаар хуучин файлын бүх мэдээллүүд нэг дор copy комманд авна.

Алхам-5. Шинэ файлын hurvuulge2 шийт- Экспорт, импорт- 2.1 мэдээлэл хөрвүүлэх /шинэфайл/ - Yes дарна. Тэгэхэд хуучин файлын copy авсан мэдээллүүд шинэ файл дээр хуулагдана.

image

Алхам-6. Шинэ файлны hurvuulge2 шийт- Экспорт, импорт- 3.1 Мэдээллийг холбох /шинэ файл дээр/ - Yes дарахад хуучин файлын мэдээллүүдийг шинэ файлын шийтнүүд рүү холбож хуулна. Энэ үйлдэл нь хөрвүүлэг дуустал "Хөрвүүлэг хийх" гэсэн цонх хаагдахгүй тул түр хүлээзнээрэй. Мэдээллийг холбож дууссаны дараа хөрвүүлэг хийх цонх хаагдаж, "Hurvuuleg2" sheet хураагдаж, дэлгэц ажлийн хүснэгтийн шийт дээр зогсох болно.

Алхам-7. Хуучин файл дээрээ Үндсэн хөрөнгийн тайланг хөтөлдөг байсан бол шинэ файлынхаа Ажлын хүснэгтээсээ Main sheet руу шилжиж Экспорт, Импорт- Шинэ файл руу мэдээлэл хуулах - Yes ийг дахин дарж "Hurvuuleg2" шийтээ гаргана.

image

"Hurvuuleg2" шийтэн дээрх Экспорт, импорт- 3.2Мэдээлэл холбох /Үндсэн хөрөнгө/-Yes .

image

Алхам-8. Хуучин файл дээрээ ханшын тэгшитгэл хөтөлдөг байсан бол Шинэ файлынхаа ажлын хүснэгтээс Main sheet ийн Экспорт, Импорт товчны - Шинэ файл руу мэдээлэл хуулах- Yes дарна.

image

"Hurvuuleg2" шийтэн дээрх Экспорт, импорт- 3.3 Мэдээллийг холбох /Ханшийн тэгшитгэл/-Yes.

image

Эдгээр үйлдлийг хийсний дараагаар таны хуучин файлын авлага өглөгийн тайлангаас бусад мэдээллүүд шинэ файл дээр нь хуулагдсан байх болно. Хөрвүүлэгийн дараа Main sheet ний зөрсөн дүнгийн багана дээр хуучинг шинээр солигдсоноос үүссэн алдаанууд гарсан байгааг нэг бүрчлэн зассанаар хөрвүүлэг бүрэн дуусна.

Анхаарах зүйл:

хуучин файл дээрх авлага өглөгийн тайлан хөрвөгддөггүй тул хөрвүүлэг хийж дууссаныхаа дараагаар шинэ файлынхаа авлага өглөгийн тайлан дээр харилцагчдын эхний үлдэгдлээ хуучин дээрээсээ Copy Paste командаар гараас хуулж өгнө.

Файлаа хөрвүүлж шинэчлэж сурсанаар танд маш олон давуу талууд бий болох тул зайлшгүй хөрвүүлээд сурах хэрэгтэй шүү :) :) :)

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл:




Help Topics:

Last updated Mon, Aug 12 2019 10:12am


Сэтгэгдэл бичих: