Frequently Asked Questions

04. Татвараас хасагдах болон хасагдахгүй Зардлын тайланг хэрхэн гаргах вэ? ( 2019 оны 07 сарын хувилбарт )

Зардлын тайланг гаргахаас өмнө худалдан авалтын тайланг гаргавал давуу талтай. Учир нь зардал бол худалдан авалт юм.


АЛХАМ-1.
Ерөнхий журнал хөтөлсөний дараа “Тайлан харах\Туслах\Худалдан авалтын тайлан” гэсэн (Зураг-1) товчлуур дарна.

image

АЛХАМ-2.
Худалдан авалтын тайлан гэсэн (Зураг-2) хүснэгтний D баганад худалдан авалт хийсэн харилцагчдынхаа нэрсийг оруулж өгнө.

image

АЛХАМ-3.
Ерөнхий журналын C баганад (Зураг-3) тохирох харилцагчдынхаа нэрсийг сонгож өгнө.

image
АЛХАМ-4.
Худалдан авалтын тайлан хүснэгтэнд (Зураг-2) харилцагч бүрээр худалдан авалтын дүн харагдана. “Тайлан харах\Туслах\Зардлын журнал” товч (Зураг-4) дарахад

image
Jurnal1 шийтэнд худалдан авалт хийгдсэн зардлын журналууд (Зураг-5) гарч ирнэ.

image


АЛХАМ-5.
“Тохиргоо\Худалдан авалт, зардлын тайлан\Зардал-Данс, Сараар”
(Зураг-6) товч дарахад Pivot шийтэнд Зардлын тайланг (Үйл ажиллагааны, Үйл ажиллагааны бус)-аар ангилж сар бүрээр харуулсан тайлан (Зураг-7) гарна.

image

АЛХАМ-6.
“Тохиргоо\Худалдан авалт, зардлын тайлан\Харилцагчаар, зардлаар”
(Зураг-8) товч дарахад Үйл ажиллагааны зардал, Үйл ажиллагааны бус зардлыг харилцагч тус бүрээр ялгаж (Зураг-9) харуулна.

image


ТА ДАГААД ХИЙГЭЭРЭЙ

1. Худалдан авалтын тайлан гаргахад бэлтгэх

image

2. Татвараас хасагдах болон хасагдахгүй Зардлын тайланг гаргах

image


Help Topics:

Last updated Mon, Aug 12 2019 10:43am


Сэтгэгдэл бичих: