Frequently Asked Questions

03. МГТ зөрөөд байна. Яаж засах вэ?

Энэ тайлант хугацааны Мөнгөн гүйлгээний тайлан зөрөх дараах тохиолдлууд байна. /Зураг-1/

image

Тохиолдол-1.
Дүн алдаатай байх. Дээрх жишээ дээр 9,000.00 гэсэн мянганы орны нарийвчлалтай тоо харагдаж байна. Журналаас уг алдааг олохдоо Дүн хэсгээс мянганы нарийвлалтай тоонуудыг шүүлт /filter/ гараас засч өгнө.

image

Тохиолдол-2. Касс харилцахын шилжүүлэг гэх мэт НӨАТ-тай холбоогүй журналын бичилтийн I баганад 1 болон бусад сонголтыг хийсэн байж болзошгүй. Тиймээс та журналын I баганаас тоог шүүлт хийж журналын бичилтээ шалгаад I багананы тоог арилгаж өгөөрэй. /Зураг-1/

Тохиолдол-3. МГТ-ын зам зааж өгдөг журналын P багана дээрх дансууд алдаатай байх. Дээрх зураг дээр ББ данс зөв сонгогдсон мэт харагдаж байгаа боловч дансны ард зай авсны улмаас данс сонгогдоогүй байдаг. Тиймээс Р багана дээр сонгосон данс тус бүрийг шалгаж өгөөрэй.

image

Эдгээр зааврын дагуу шалгаад МГТ-ын алдаа засагдахгүй байвал та манайд ирж файлаа шалгуулаарай.





Help Topics:

Last updated Mon, Aug 12 2019 10:54am


Сэтгэгдэл бичих: