Frequently Asked Question

05.Программ дээр өөр газрын мэдээллүүд байна. Энэ мэдээллүүдийг яаж устгах вэ?
Last Updated 6 years ago

Та шинээр программ суулгах, худалдаж авах, сайт дээрээс шинэчилсэн хувилбарыг татаж авах үед таньд ирж буй тухайн файл нь хоосон биш өөр газрын мэдээллүүдтэй байх тохиолдол байдаг.

Эсвэл хэд хэдэн байгууллагийн тайлан гаргахын тулд дотроо мэдээлэлтэй файлаа хувилж дараагийн байгууллагын тайланг хийж эхлэх үед хувилагдсан өмнөх файлын мэдээлэл дотор нь байж байдаг.

Энэ тохиолдолд main sheet ний Удирдах хэсэгийн дор байрлах Устгах товчлуурыг ашиглан мэдээллийг хэсэгчлэн болон бүрэн устгаж болно.

image

Эдгээр товчлуураар нэгэнт устгасан тохиолдолд мэдээллийг буцаан сэргээх боломжгүйг анхаарна уу. Өөрөөр хэлбэл undo товч ажиллахгүй.

Эхний үлдэгдэл устгах - санхүүгийн тайлангийн бүх эхний үлдэгдлүүд устана.
Бүх мэдээлэл устгах - тухайн файл дээрх бүх мэдээллийг устгана.

Мэдээллүүд бүгд устах боловч тогтмол шийтний тогтмол мэдээллүүд устдаггүй тул усгах үйлдэл хийсний дараагаар тогтмол мэдээллүүдийг гараас нэг бүрчлэн шивж оруулна.

Please Wait!

Please wait... it will take a second!