ЗУНЫ ЗУГААТАЙ АЯЛАЛ-2022

Мэжикийн гэр бүлийн гишүүд 2022 оны 06 сарын 30-с 07 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт газруудаар аялж амарлаа.

Аяллын хөтөлбөрөөс товч танилцуулбал:

Улаанбаатар хотоос 06 сарын 30-ны өглөө Галт тэргээр Дархан хотыг зорьж, Дархан дахь салбарын хамт олонтойгоо уулзан салбартайгаа танилцаж, хоол идэж буудаллаад Дүүжин гүүр, Бурхантай хөшөөг үзэж цааш Сэлэнгэ аймгийг зорилоо. Тэнд Сайхны хөтөл дээрээс үзэсгэлэнт байгаль тольдон харж, Тужийн нарсыг үзэн Алтанбулаг сумын “Нандин” амралтын  газартаа ирсэн.

Дархан уул аймаг. Бурхантай хөшөө.

Сайханы хөтөл 

Тужийн нарс 

Бид жил бүрийн зуны зугаалгаар спорт болон оюуны, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж шилжин явах цомын эздийг тодруулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн тэмцээнээр “ЭТДА, ТМЗ, Аудит, БХХ”  гэсэн 4 багт хуваагдан гар бөмбөг, дартс, багийн хөзөр гэсэн төрлүүдээр авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээнд нийлбэр оноогоороо ТМЗ-ийн хэлтсийн Х.Амгаланзаяа ахлагчтай “ТМЗ АКУЛУУД” баг тэргүүн байранд орж ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-оо гардан авлаа.

Бид 7-р сарын 03-ний өдөр автобусандаа суун аяллын хөгтэй, хөгжилтэй явдлуудыг дурсан, тоглож наадсаар Дархан хотод ирж галт тэргээр Улаанбаатар хотдоо буусан юм. 

Зуны арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Дархан салбарын хамт олон, мартагдашгүй амттай шорлогоор дайлсан Эрдэнэт салбарын хамт олон болон Мэжикийн гэр бүлийн гишүүддээ баярлалаа.

Дараа жилийн “Зуны зугаалга” хүртэл хуваалцах дурсамжаар дүүрэн сайхан аялал болж өнгөрлөө. Бүгдэд нь ажлын өндөр амжилт хүсье.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа