ХАС БАНКТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн дэргэдэх  Мэжик Чойс сургалтын төв нь Хас банктай хамтран Хас банкны харилцагч ЖДБ эрхлэгч нарт зориулсан санхүүгийн мэдлэг олгох сургалтыг 2022 оны 04-р сарын 04, 05 болон 05-р сарын 23, 24-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа. 

Тус сургалтад Хас банкны харилцагч 90 орчим аж ахуй нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага болон нягтлан бодогч нар хамрагдаж: 

- Удирдлагуудад зориулсан сургалт 

  • Бизнесээ санхүүгийн эрсдэлээс хамгаалах алхмууд 
  • Мөнгөн урсгалын тайлан ба удирдлагын шийдвэр гаргалт
  • Бизнесийн дижитал шилжилт 
  • Хяналт, шалгалт 
  • Санхүүгийн тайлангийн аудит 
  • Удирдлагын тайлан 
  • Санхүүгийн тайлангийн ач холбогдол 
  • Санхүүгийн тайланд 1-р гарын үсэг зурахын өмнө анхаарах зүйлс

- Нягтлан бодогч нарт 

  • Санхүүгийн тайлан зөв гарсан эсэхийг шалгах нь 
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг 
  • Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон үнэ шилжилтийн талаар 
  • Мөнгөн урсгалын тайлан ба удирдлагын шийдвэр гаргалт
  • Татварын Ерөнхий Хуулийн шинэчлэлт 
  • Хяналт шалгалт 
  • Санхүүгийн тайлангийн аудит 

сэдвүүдийн хүрээнд ярилцаж өөрт тулгамдаж буй асуудлаар санал бодлоо хуваалцлаа. 

Хас банкны хамт олон болон нийт хамрагдсан хас банкны харилцагч нартаа гүнээ талархаж цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа