БИЗНЕС УУЛЗАЛТ-13 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн Татварын Зөвлөх Үйлчилгээний хэлтсээс гэрээ байгуулан ажиллаж байгаа байгууллагуудтайгаа 2014 оноос хойш жил бүр "Бизнес уулзалт" хийдэг уламжлалтай билээ. 

Энэ удаагийн 2021 оны харилцагчийн "Бизнес уулзалт"-аа 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөрөөс эхлүүлж байна. 

13 дахь удаагийн "Бизнес уулзалт" нь 

  • Тахимын уулзалт 
  • VIP уузалт гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн танхимын уулзалтаар тус хэлтэс нь харилцагч нартаа 2021 оны ажлын тайлангаа тайлагнаж, 2022 оны ажлын чиг үүргээ хэлэлцэн, бизнесийн санхүүгийн эрсдлээс хамгаалахад чиглэсэн сургалт зохион байгууллаа. 

Энэ уулзалтын үеэр "Мэжик Консалтинг Аудит" ХХК-ийн Татварын зөвлөх үйлчилгээний хэлтэс 2021 оны шилдэг харилцагчаа шалгаруулсан юм. Шилдэг харилцагчид: 

  • "Алтан апи" ХХК
  • "Хатантүшиг трейд" ХХК болон 
  • "Жи эс ай" ХХК нар нэр дэвшсэн бөгөөд эдгээр байгууллагуудаас "Хатантүшиг трейд" ХХК шалгарсан байна. Дашрамд дурдахад нэр дэвшсэн "Алтан апи" ХХК нь 2018 оны шилдэг харилцагчаар шарлгарч байжээ. 

Мөн "Мэжик Консалтинг Аудит" ХХК болон "Өгөөмөрбаян дэнж" ХХК нар 10 жилийн турш тасралтгүй хамтран ажилласан хамтын ажиллагаагаа хүндэтгэн дурсгалын зүйл солилцсон юм. 

13 дахь "Бизнес уулзалт"-ын VIP уулзалт нь 2022 оны 06-р сард хуваарийн дагуу явагдах төлөвлөгөөтэй  байна. 

 

"Бизнес уулзалтан"-даа хүрэлцэн ирсэн нийт харилцагч нартаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье

Үдийн цай

Дурсгалын бэлэг

 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа