Мэжик чойс сургалтын төв 1500 дахь ангийн төгсөлтөө хийлээ

Мэжик чойс сургалтын төв нь  2007 оноос санхүүгийн програмтай сургалт явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 12 жилийн хугацаанд санхүүгийн програм, гарын авлага, сургалтын орчин зэрэг сургалтын чанарт нөлөөлдөг хүчин зүйлсийг  цаг үетэйгээ нийлүүлэн өдрөөс өдөрт сайжруулан шинэчилсээр байна.

2019 оны 09 сарын 20-ны өдөр сургалтын төв маань 1500 дахь ангийн төгсөлтөө хийлээ. Бид 12 жилийн хугацаанд нийт 12,000 гаруй суралцагчдыг төгсгөсөн ба сургалтын төвд тогтвортой ажилладаг, мэргэжлийн ур чадвартай, багшлах эрхтэй багш нар ажиллаж байна.

Сургалтын төвийг төгссөн сурагчид маань хувийн болон компанийн ажилдаа сурсан мэдсэнээ байнга ашиглаж, манай компанийн Аудит болон Татварын Мэргэшсэн Зөвлөх үйлчилгээний хэлтсүүдийн байнгын үйлчлүүлэгч нар болсон байдаг.

1500 дахь анги төгсөхтэй зэрэгцэн бидний зүгээс бас нэгэн шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа бөгөөд энэ нь сургалтын төв төгсөөд цаашид нягтлангийн ажлыг практик дадлагатайгаар баталгаажуулж авах ‘’Ня-бо дадлагажуулах төсөл’’ хөтөлбөр юм.  /Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу/

Мэжик Чойс Сургалтын төвийн үйл ажиллагаа Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад ижил төвшинд явагддаг бөгөөд бид нэн тэргүүнд үйлчилгээнийхээ чанарт анхааран ажилласаар байна.

12 жилийн хугацаанд Сургалтын төвийг маань сонгон суралцаж, хамтарч ажилласан сурагчид болон байгууллагууддаа ажлын өндөр амжилт хүсье.  

Мэжик чойс сургалтын төв