ТООЛЛОГО ХИЙГЭЭГҮЙ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ НЯБОДОО БУЦААЖ ӨГ

Тооллогыг 2 зорилгоор хийдэг. Үүнд:

  1. Ашиг болон хөрөнгөө зөв тооцоолохын тулд. Санхүүгийн тайландээр байгааБараа материал, Үндсэн хөрөнгө, Мөнгөн хөрөнгө гэх мэт данснуудынэцсийн үлдэгдэл нь тооллогын үлдэгдэлээр баталгаажигдсан байх ёстой. Хэрэв тооллого хийхгүйбол эдгээр үлдэгдлүүд болон цэвэр ашгийн дүн бодит байдлаас өндрөөр тусгагдах магадлалтай. Тухайлбал: Танай компаний Бараа материалын тайлангийн үлдэгдэл50 сая төгрөг гэж гаргасан гэж бодьё. Гэтэляг тооллого хийгээд үзэхэд 40 сая төгрөгний бараа материал байсан.Эндээс бараа материал бодит байдлаас 10 саяар илүү тусгагдсаныг мэдэж болно.Хэрэв танай бүртгэл тооцоо муугаас болж  энэ дутагдал яасан нь мэдэгдэхгүй бол энэ нь зардал болж танай  ашигт ажиллагааг бууруулна.
  2. Хяналт хийхийн тулд. Тооллого хийснээр тухайн эд хөрөнгийн илүүдэл, дутагдлыг харж хариуцсан этгээдэд нь хариуцлага тооцох боломжтой болдог. Хэрэв улирлын эцсийн тооллого хийгээгүй байж санхүүгийн тайлангаа гаргачихсан гэж танай нябо ярьж байгаа бол энэ тайлан нь бодит байдалтай нийцээгүй, хяналтгүй тайлан гарсан гэж ойлгож болно. Тайлангийн үлдэгдэл гэдэг нь байх ёстой үлдэгдэл бол тооллогын үлдэгдэл нь байгаа үлдэгдэл юм. Энэ 2 үлдэгдэл адилхан байх ёстой.Гэтэл бодит байдал дээр тайлангийн үлдэгдэл, тооллогын үлдэгдэл 2 их бага хэмжээгээр зөрж байдаг.Энэ зөрүүг зохицуулж зохих дансны бичилт хийх нь ня-богийн гол хийх ёстой ажил.

Тиймээс тооллогоор баталгаажигдаагүй санхүүгийн тайланг захирал та өөртөө авч үлдээд өөрөө тооллого хийжня-богийнхаа ажлыг шалгаж яагаад болохгүй гэж...

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044