AUDIT CUP 2018 спортын их наадам зохион байгуулагдана.

Манай компани нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран жил бүр зохион байгуулагддаг AUDIT CUP спортын наадмыг 2018 оны 10 сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь аудитын салбарт ажиллаж буй аж ахуй нэгж байгууллага, аудитор, мэргэжилтнүүдийг салбарын нэр хүндээрээ бахархах, танилцах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог учраас бид “We are one family” уриан дор тэмцээнээ зохион байгуулах гэж байна.

Энэ ажлын хүрээнд хэд хэдэн шинэлэг зүйлийг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд Үүнд:

  1. Тэмцээний уриа үг, лого бүтээсэн
  2. Audit-Cup Mongolia фэйсбүүк пэйж хуудас
  3. www.auditcup.mn вэб хуудсыг тус тус ажиллуулж эхлээд байна.

Логоны тайлбар нь таван ширхэг од нийлж AUDIT CUP 2018 логог үүсгэх бөгөөд таван од нь энэ жил болох спортын 5 төрлийг бэлэгдэж байгаа болно. Спортын төрөл нь:

  1. Сагсан бөмбөг
  2. Гар бөмбөг
  3. Ширээний теннис
  4. Шатар
  5. Дартс

Бид пэйж болон вэб хуудсаараа дамжуулан тэмцээнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүргэхээс гадна мэдээллийн нэгдсэн санг бий болгох зорилготой юм. Тиймээс энэ жилээс эхлэн тэмцээнд оролцож буй баг тамирчид вэб сайтад нэвтрэн орж бүртгүүлнэ.

Тэмцээний дараагаар энэхүү пэйж болон вэб хуудсыг ММНБИ болон дараагийн тэмцээн зохион байгуулах аудитын компаниудад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.  

Аудитын компаниудын хамт олныг  AUDIT CUP-2018 тэмцээнд хүрэлцэн ирж, идэвхитэй оролцохыг урьж байна.

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа