Мэжик Группийн хамт олон “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Мэжик группийн хамт олон 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Хүүхдийн баярын эхний арга хэмжээ хүүхдүүдийг хөгжүүлж, ирээдүйн сайн сайханд итгэлтэй, илүү сайхан дэлхийг бүтээх урам зоригтой болгох зорилготой  “Дү Дү” хүүхдийн музей дээр боллоо. Уг хүүхдийн музей нь багачуудад илүү бодит орчинд ажил мэргэжлүүдийн дүрд хувирч, хөгжилтэйгээр тоглонгоо суралцах, хөгжих боломжийг олгодог давуу талтай юм.

Манай багачууд тоглож наадахын зэрэгцээ өөрсдийн урласан цаасан онгоцоо уралдуулж, хөгжөөнт тоглоом тоглож аваргуудаа шалгарууллаа. Цаасан онгоцны уралдаанд Б.Аялгуун, Н.Цэгц, М.Энгүүн нар , авхаалж, самбаа, хурд шаардсан хөгжөөнт тоглоомын тэмцээнд Б.Сонор, Б.Аялгуун, О.Баяртхүслэн нар тус тус тэргүүллээ.

Дараагийн арга хэмжээ Модерн Номадс ресторанд амттай сайхан хоол зооглож, хүүхэд бүрийн хайрлан дурлаж үздэг үлгэрийн баатар болох Пороро болон түүний үнэнч найз Крон нар зочлон ирж баяр дээр баяр нэмлээ. Бяцхан үрс маань дуу, шүлэг, бүжиг гээд өөрсдийн авьяасаа Пороро, Крон хоёр найздаа үзүүллээ. Хамгийн бяцхан авьяастан бол 11 сартай У.Идэр хүү байлаа. Авьяасаа үзүүлсэн бүх хүүхдүүддээ урлаг, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Энэ өдрийн хамгийн оргил үе бол нас, насны ангилалд зохиогдсон “Миний мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдааны дүнг танилцуулах мөч байлаа. Тус уралдаанд оролцсон бүтээлүүд бүгд шилдэг байсан тул бүх хүүхдүүдийн зурсан зургийг футболк дээр хэвлэн гаргаж гарын бэлгийн хамт өгсөн юм.

Ийнхүү Мэжикийн гэр бүлийнхэн аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг өнгөрөөлөө.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа