Санхүүгийн тайлангийн аудитад Аудиторын хүлээх үүрэг хариуцлага

-Залилан эсвэл алдаанаас үүссэн материаллаг буруу илэрхийллээс санхүүгийн тайлан нь бүхэлдээ анги эсэх талаарх ул үндэслэлтэй нотолгоо олж авах, дүгнэлт бүхий аудиторын тайлан гаргах нь бидний зорилго юм. Ул үндэслэлтэй нотолгоо гэдэг нь өндөр түвшний нотолгоо боловч АОУС-ын дагуу хийгдсэн аудитаар байгаа материаллаг буруу илэрхийллийг байнга илрүүлнэ гэсэн нотолгоо болохгүй. Буруу илэрхийлэх явдал нь залилангаас эсвэл алдаанаас үүсч болох  бахэрэвдангаараа эсвэлнийтдээ санхүүгийн тайланд үндэслэн  гаргасан хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх магадлалтай бол материаллаг гэж үзнэ.

АОУС-ын дагуу бид аудитын хэсэг болгон мэргэжлийн үнэлэмж ашиглаж, аудитын турш мэргэжлийн үл итгэх байр суурийг баримталдаг. Түүнчлэн бид:

  • Залилан эсвэл алдааны улмаас санхүүгийн тайлан материаллаг буруу илэрхийлэгдэх эрсдлийг тодорхойлж, түүнийг үнэлэн уг эрсдэлд тохирохуйц аудитын горимыг боловсруулан хэрэгжүүлж өөрсдийн дүгнэлтийнхээ үндэслэл болохуйц хангалттай, тохиромжтой аудитын баримт нотолгоог олж авдаг. Залилангаас үүссэн материаллаг буруу илэрхийллийг илрүүлэхгүй байх эрсдэл нь алдаанаас үүссэн буруу илэрхийллийг илрүүлэхгүй байх эрсдлээс харьцангуй их байдаг, учир нь залиланд хуйвалдаан, бичиг баримт хуурамчаар үйлдэх, санаатайгаар орхигдуулах, буруу илэрхийлэх болон дотоод хяналтыг үл ойшоох явдлууд багтсан байж болно.
  • Компанийн дотоод хяналтын үр ашигтай байдалд дүгнэлт өгөх зорилгоор бус харин тухайн нөхцөл байдалд тохирсон аудитын горимыг боловсруулах зорилгоораудитад хамаатай дотоод хяналтын ойлголтыг олж авдаг.
  • Ашиглагдсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын  тохиромжтой  байдал,  нягтлан бодох бүртгэлийнтооцооллын ул үндэслэл болон удирдлагын гаргасан холбогдох тодруулгыг үнэлдэг.
  • Нягтланд бодох бүртгэлийн тасралтгүй байх суурийг удирдлага зохистой хэрэглэсэн эсэх, мөн олж авсан аудитын баримт нотолгоонд үндэслэн Компанийн тасралтгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах чадамжид мэдэгдэхүйц эргэлзээ үүсгэхүйц үйл явдал, нөхцөл байдалтай холбоотой материаллаг тодорхой бус байдал оршин байна гэж үзвэл аудиторын тайландаа санхүүгийн тайлангийн холбогдох тодруулгад анхаарал хандуулах эсвэл ийм тодруулга хийх нь хангалтгүй бол дүгнэлтээ өөрчлөх шаардлагатай болдог. Аудиторын тайлан гарах өдөр хүртэлх олж авсан аудитын баримт нотолгоондоо үндэслэн бид дүгнэлтээ гаргадаг. Гэхдээ ирээдүйн үйл явдал, эсвэл нөхцөл байдал Компани тасралтгүй байх зарчмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болгоход хүргэж болно.
  • Тодруулгыг оролцуулан санхүүгийн тайлангийн ерөнхий толилуулга, бүтэц агуулгыг үнэлж санхүүгийн тайланд үнэн зөв толилуулгын шаардлагыг хангахуйц байдлаар гол гол ажил гүйлгээ, үйл явдлуудыг илэрхийлсэн эсэхийг тодорхойлдог.

Бид аудитын төлөвлөсөн цар хүрээ болон хугацаа, аудитын томоохон илрүүлэлт, аудитын явцад олж илрүүлсэн дотоод хяналтын томоохон дутагдал болон холбогдох бусад асуудлаар засаглах удирдлагатай харилцдаг.

Түүнчлэн  бид  хараат  бус  байдалтай  холбоотой  холбогдох  ёсзүйн  шаардлагуудыг мөрдсөн  гэсэн мэдэгдлийг засаглах удирдлагад гаргадаг бөгөөд бидний хараат бус байдалаа хадгалахад үндэслэл болж болох аливаа бүх харилцаа, бусад асуудлыг, шаардлагатай бол холбогдох хамгаалалтын арга хэмжээний талаар засаг удирдлагатай харилцдаг.

Засаглах эрх мэдэл бүхий этгээдүүдтэй харилцсан асуудлуудаас тайлант үеийн санхүүгийн тайлангийн аудитад хамгийн нөлөөтэй асуудлуудыг тодорхойлж тэдгээр асуудлаа аудитын гол асуудлууд гэж үздэг.

Хууль, дүрэм журмаар аливаа асуудлыг олон нийтэд мэдээлэхийг хориглосон эсвэл тун ховор тохиолдолд аудиторын тайландаа аливаа асуудлаар харилцах нь тухайн харилцаанаас хүртэх олон нийтийн үр өгөөжөөс илүү сөрөг үр дагавартай учраас аудиторын тайландаа харилцахгүй байх нь зүйтэй гэж үзсэнээс бусад тохиолдолд тэдгээр асуудлыг аудиторын тайландаа тодорхойлдог.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа