ЗАВСРЫН АУДИТ ГЭЖ ЮУ ВЭ?

Завсрын аудит нь тайлант жилийн дундуур буюу сар, улирал, хагас жилээр байгууллагын орлого зарлага, балансын дансны ажил гүйлгээг шалгах ба жилийн эцсийн аудитын ажлыг багасгах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилготой байдаг

АСУУДАЛ : 

Байгууллагын удирдлага, нягтлан бодогч нар жил бүрийн 1-2 дугаар сард жилийн эцсийн санхүүгийн тайландаа аудит хийлгэх шаардлагатай болдог. Энэ үеэр ихэнх аудитын компаниудын ажлын ачаалал ихэссэнээс үүдэн аудитын үйлчилгээний чанар алдагддаг байна.

Иймд аудитын ажлын чанарт анхаарлаа хандуулдаг байгууллагууд явцын буюу завсрын аудитыг эхний хагас жилийн санхүүгийн тайлангийн дараа хийлгэж хэвшсэн байдаг.

ЗАВСРЫН АУДИТ ХИЙСНИЙ ДАВУУ ТАЛ : 

  • Аудитын байгууллагуудын ажлын ачаалал 4-5 сараас хойш эрс багасдаг тул завсрын аудитын ажил илүү чанартай хийгддэг
  • Алдаа дутагдлыг эрт илрүүлж, засч залруулах боломжтой
  • Алдааг эрт зассанаар ирээдүйд учирч болох эрсдэлийг бууруулна
  • Жилийн эцсийн аудитын тайлан, зөвлөмжийг эрт гаргуулж авах боломжтой
  • Завсрын аудитын үйлчилгээний үнэ нь жилийн эцсийн аудитын үйлчилгээний үнэнд багтсан байдаг
  • Тайлант хугацааны дундуур аудитлагдсан тайланг хувьцаа эзэмшигч, санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгч нарт мэдээлэх боломжтой
  • Шинээр хөрөнгө оруулалт авах шийдвэр гарах
  • Байгууллагынхаа ажилчдын ажлын үр дүнг хянах, шалгах
  • Тайлант хугацааны дундуур байгууллагын удирдлага солигдох үед үр дүнг нь үнэлэх
  • Жилийн эцсийн аудитын ажлын үр дүнг өсгөх
  • Аудитын үйлчилгээний сэтгэл ханамж дээшлэх