Мэжик консалтинг Аудит ХХК нь 2022 оны “Онцлох аудитын компани”-иар шалгарлаа.

Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын Институтээс жил бүр нийт аудитын компаниудаас дараах 3 номинациар аудитын компаниудыг шалгаруулж, гишүүд олон нийтдээ мэдээлэлдэг билээ.  

  1. Оны онцлох аудитын компани  

  1. Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компани 

  1. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг аудитын компани  

Мэжик консалтинг аудит ХХК-ийг 2022 онд “Аудит,баталгаажуулалтын үйл ажиллагааны үр ашиг, чанарыг дээшлүүлэх хүрээнд аудитын программыг дотоод нөөцөөрөө амжилттай хөгжүүлсэн, мэдлэгийн сангийн цахим удирдлага загварчлалыг нэвтрүүлж, аудиторууд төдийгүй аудитын үйлчлүүлэгчдэд өгөх үнэ цэнийг нэмэгдүүлсэн” зэрэг гаргасан амжилтуудыг маань үнэлж 2022 оны онцлох аудитын компаниар шалгарууллаа. 

2022 онд шалгарсан компаниуд: 

Оны онцлох аудитын компаниар  

Мэжик консалтинг Аудит ХХК , Эйч Эл Би Монголиа Аудит ХХК 

Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компани: 

КПМЖ Аудит ХХК, Эрнст энд Янг Монголиа Аудит ХХК 

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг аудитын компани

Прайсуотер Хаус Куперс Аудит ХХК, БДО Аудит ХХК 

Амжилтын эзэд болсон шилдэг аудитын компанийн хамт олонд баяр хүргэж, улам өндөр амжилтыг хүсье. 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа