Мэжик Чойс төвөөс зохион байгуулсан Санхүүчдийн баярын үйл ажиллагаанууд амжилттай болж өндөрлөлөө.

  1. Эхний зохион байгуулсан үйл ажиллагаа нь “Мэжик Чойс төвөөс зөвлөж байна” Бизнес радио 98.9-тэй хамтран Санхүүгийн холбогдолтой зөвлөгөө зөвлөмжүүдийг нийт ФМ сонсогчиддоо зориулан олны хүртээл болгосон бөгөөд  уг зөвлөмжүүдийг цуврал нэвтрүүлэг болгон явуулж өөрсдийн гэсэн тодорхой сонсогч нартай болсон билээ.
  1. Дараагийн зохион байгуулсан үйл ажиллагаа маань Цусны Үндэсний төвтэй хамтран цус цусан бүтээгдэхүүний донор болох аянд идэвхитэй оролцож цусаа хандивлан хүний амь аврах гэгээн үйлсэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулсан.
  1. Мөн Facebook хуудсаараа дамжуулан нийт санхүүчдийнхээ дунд “Санхүүчид хүүхдүүдтэйгээ хамт ” гэсэн нэрийн дор  фото зургийн уралдаан зарласан бөгөөд манай сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаа олон санхүүчид тэмцээнд маань идэвхитэй оролцож  тэр дундаас 3-н санхүүч сургалт үйлчилгээний маань эрхийн бичгээр шагнуулсан.

Мөн бид Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр зохион байгуулдаг  оны шилддгүүдийг шалгаруулах хүндэтгэлийн ёслолд оролцсон бөгөөд уг ёслолын үйл ажиллагаан дээр Шилдэг Сургалтын Төвөөр шалгарсан ололт амжилттайгаар санхүүчдийнхээ баярыг өндөрлөлөө.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа