Итгэл бол хүн байхын утга учир.
Бид үнэнч, шударга зарчимтай, бусдын төлөө сэтгэлтэй байна.
Бид харилцагч болон хамт олноо ямагт хүндэтгэж, тэдний дотны зөвлөгч нь байна.
Бид хувийн хариуцлагаа ухамсарлаж амласандаа хүрч чадна.
Бид өөрийн үйл хэрэг болон хийж буй ажилдаа орчин үеийн арга барилыг эрэлхийлэн, шинийг санаачилж, оновчтой шийдлийг гаргаж ажиллана.
Үзүүлээд хэвшчихсэн үйлчилгээгээ ч гэсэн сэтгэл ханалгүйгээр илүү оновчтойгоор сайжруулах боломжийг эрэлхийлдэг байна.
Бидний чин сэтгэлээсээ хийсэн бүхний хариулт нь манай хамт олны өсөж дэвжихийн эд эс байх тул ажилтан бүр хийж буй ажилдаа минийх гэсэн үзлээр хандана.
Бид үргэлж урагш тэмүүлэн суралцаж, салбартаа манлайлагч мэргэшсэн хамт олон байхыг эрмэлзэнэ.
Бид бүтээлч хандлагыг эрхэмлэж үйлчилгээний чанараа байнга сайжруулж ажиллана.