НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА 2015

Бид 2015 онд бид компанийн нийгмийн хариуцлагыг хүрээлэн буй орчин, Боловсрол гэсэн хоёр үндсэн чиглэлээр хэрэгжүүлж нийгэмдээ үлгэр жишээ хамт олон байхыг эрмэлзэн ажиллаж байна.
Мөн цаашид ч манай Мэжик санхүүгийн нэгдэл нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж олон ажлуудыг зохион байгуулна гэдэгтээ бид итгэлтэй байгаа билээ.

ОЛОН НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, МОД ТАРИХ ҮЙЛСЭД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА.

Монголчууд бидний эртнээс уламжилж ирсэн нэг үнэт зүйл нь бол нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах явдал юм. Тиймээс бид нийтээр зохион байгуулагдаж буй олон нийтийн цэвэрлэгээ мод тарих ажилд зохион байгуулах болон оролцох талаас нь идэвхитэй ажиллаж байгаа.

ДЭЛХИЙН ДОНОРЫН ӨДРӨӨР ЦУС ХАНДИВЛАХ АЯН ӨРНҮҮЛЛЭЭ.

Нийгэм рүү чиглэсэн өөр бусад ажлуудын маань нэгээхэн хэсэг бол Дэлхийн Донорын өдрөөр Цусны үндэсний төвд манай хамт олон Цус хандивлах аян өрнүүлж эрдэнэт хүний амийг аврах үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулсан билээ.

 
Бид www.sanhuu.mn сайтаар дамжуулж хүмүүсийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах үүднээс доорх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. 
Хувь хүмүүс, албан байгууллагуудаас ирүүлж буй төрөл бүрийн санхүү, татвартай холбоотой асуултуудад 24 цагийн дотор хариу өгөн ажиллаж байна.
www.sanhuu.mn сайтанд санхүүгийн тооцоололтой, сонирхолтой файл байршуулсан хүмүүсийн файл татагдах бүр цалин бодогдож сар бүр олгож байна.
 
 
Бид 2015 ондоо ММНБИ-ээс зохион байгуулдаг Нягтлан бодох бүртгэлийн улсын 18-р олимпиадад оролцсон Шилдэг 10-н оюутныг эрхийн бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан бөгөөд олимпиадын 2 дахь өдрийн багуудын дунд зохион явуулдаг “Кэйс шийдвэрлэх” тэмцээний мөнгөн шагналыг жил бүр уламжлал болгон ивээн тэтгэж байхаар оюутан залуустаа амлалт өгсөн билээ.
 
Бид “Робокон-2015” тэмцээнд ШУТИС-аас оролцож буй MAGIC багийг ивээн тэтгэж байгаа бөгөөд энэхүү баг маань амжилттай оролцож 6-р байранд шалгарсан юм.
 
 
Бид Бизнес радио 98.9-тэй хамтран Санхүүгийн мэдлэгийг Бизнес радио 98.9-ийн сонсогчдод хүргэхийг зорин цуврал нэвтрүүлэг бэлдэн явуулсан бөгөөд цаашдаа ч зөвхөн ФМ радио гэлтгүй бүх л мэдээллийн сувгуудаар санхүүгийн мэдлэгийг олгох ажил явуулахаар төлөвлөж байна.
 
 
 

25% хямдрал

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа