Сэлбэ-ээ хамгаалж бургас таръя

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн хамт нийгмийн хариуцлагын хүрээнд "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ болон СБД-н ЗДТГ-с хамтран зохион байгуулж буй "Сэлбэ-ээ хамгаалж бургас таръя" аянд нэгдэж 5-р сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын эрэг дээр Бургас тарилаа.

БУРГАС тарих 10 шалтгаан:

  1. Бургас усны ундаргыг сайжруулж, урсцыг нэмэгдүүлдэг
  2. Бургас үндсээрээ усны бохирдлыг цэвэршүүлж шүүдэг
  3. Бургас голын ай сав эрэг дагуу маш сайн ургадаг
  4. Бургас тарьсан газар бусад амьтан ургамал ирж нутагшдаг
  5. Бургас салхи шуурга, тоос шороо, дуу чимээнээс тусгаарладаг
  6. Бургас голын эргийг нуралтаас хамгаална
  7. Бургас эвдэрсэн, цөлжсөн газрыг нөхөн сэргээхэд хамгийн их тохиромжтой мод
  8. Бургас хамгийн эрт нахиа хөөж ногоордог
  9. Бургас хэлбэржүүлэлт, таналт тайралт даадаг учир хотын ногоон байгууламжид гоёл чимэглэлийн үүрэг гүйцэтгэдэг
  10. Бургас ногоон масс ихтэй учир үүл татаж хур ус нэмэгдүүлдэг

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа